Wal-Mart хулгайд 3 тэрбумыг алддаг

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Wal-Mart хулгайд 3 тэрбумыг алддаг

Америкийн Wal-Mart Stores корпорацийн удирдлага хулгайн улмаас жил бүр гурван тэрбум доллараар хохирдог гэж тооцоолжээ. Дэлхийн хэмжээний сүлжээ болохоор хохирол нь ийм өндөр ажээ.

АНУ дахь Wal-Mart Stores салбарын ерөнхийлөгч бөгөөд ерөнхий захирал Грег Форан энэ тухай хэлэхдээ АНУ-н нутаг дэвсгэрт байдаг 4555 Wal-Mart дэлгүүрт өнгөрсөн онд 300 тэрбум долларын орлого оруулсан гэж хэлэв.

Хулгай болон “бусад хэлбэрийн алдагдал” нь худалдааны нэг хувьтай тэнцсэн бөгөөд түүнийг бууруулах нь уг сүлжээний гол зорилтуудын нэг гэж хэлжээ. “300 тэрбумын нэг хувь гэдэг асар их мөнгө юм.  Хэрэв бид үүнийг 0,1 хувь хүртэл булгаж чадвал бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаж болно” хэмээн Форан  хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж