Коллаж King World News
Алтны зах зээлд энэ жилийн хамгийн таатай хүчин зүйл нь Хятад, Энэтхэгийн алтны эрэлт нэмэгдсэн явдал болж байна. Хятад алтны активыг дэлхий даяар худалдан авч эхэлжээ.
Энэтхэг, Хятад хоёр 2008 оноос эхлэн 15 мянган мянган тонн алт импортолж байсан нь тухайн жилийн нийт олборлолтын хэмжээнд дүйцэхүйц байсныг Ed Steer’s Gold & Silver Daily-гийн мэдээлэл чэрчилж байна.
Дэлхийн хэмжээнд долоо хоногт 60 тонн орчим алт олборлодог байна.
Засгийн газартаа хямд үнээр алтаа зарж байгаа Хятадын олборлогчид удалгүй дэлхий даяар алт олборлогч активуудыг худалдан авч эхэлнэ гэсэн дам яриа олон жил сонсогдож байна.
Хятад зах зээлээс цэвэр алтыг ихээр худалдан авч байгаа нь цаанаа дамлах санааг өдөөж, тогтворгүй байдлыг бий болгох аюултай гэж зах зээлийн томоохон тоглогчид, шинжээчид 2010 онд хэлж байсан билээ.
Хятад олон жил цэвэр алтыг гулдмайгаар нь худалдан авахыг илүүд үзэж ирэв. Алт олборлогчдын хувьд уурхай нь амжилт муутай байх эрсдэл ямагт бий. Дээр нь ослын эрсдэл өндөр учраас нэмэлт зардал гарах магадлал мэдэгдэхүйцээр их учраас олборлосноос хураагаад суух нь илүү гэж үзэж байж ч болох.
Одоо Хятадын хөрөнгө оруулагч нарт алт олборлогчдын активыг худалдан авах нь найдвартай хадгаламж болж магадгүй. Банкууд нь ашиг оруулах шилдэг эх үүсвэр биш бөгөөд түүний хажууд хувьцаа бол аюулгүй, дамлан арилжих хэрэгсэл юм. Хятадын хөрөнгийн зах зээлд үлээгдэж байгаа хөөсөнцөр яав ч тогтвортой байдлыг өгөхгүй.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь алт шиг үнэ цэнээ хадгалахгүй ч хөрөнгө оруулахад хамгийн ашигтай салбар гэгддэг. Гэхдээ их хэмжээний алт худалдан авах нь үнийг өндөр өсгөж, алтны нөөцийг аривжуулах ажлыг хүндрүүлнэ.
Ийм нөхцөлд актив худалдан авах нь алт орж ирэхийг хангах шилдэг арга юм.
Өнөө цагт алт ямар ч ашиггүй гэж улам их ярих болсон. Гэтэл Хятадад энэ үг үнэнээс хол сонсогдох ажээ. Түүгээр ч барахгүй эрх баригчид нь дэлхийн алтны нөөцийн 74 хувь хадгалаж буй АНУ-ыг бусад валютын ханшийг дарах, долларын ноёрхлыг хадгалан үлдэхийн тулд алтны зах зээлийн байдалд нөлөөлж байна хэмээн шүүмжилж буй.
Долларын өсөлт, мөн Британийн фунт, хожим Европын валют зэргийн ханш чангарсныг тэр их алтны нөөцөөр дэмжсэн гэж зарим шинжээчид хэлдэг юм.
Хятадын Коммунист намын стратеги нь алтны нөөцийг нэмэгдүүлэх, алтанд оруулж буй хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих нь Хятадын эдийн засгийг гадаад, дотоодын донсолгооноос хамгаалан бэхжүүлэхэд баталгаа болно гэдэгт оршдог.
Хятад жинхэнэ хомсдлоо нуухын тулд алтны эрэлтийн бодит тоог дардаг байх магадлалтайг анхаарах хэрэгтэй. Хятадын 2013 оны алтны эрэлт нь 2.197 мянган тонн гэж эх сурвалжууд хэлж буй.
Алтыг ихээр худалдан авах гол зорилго нь юанийг интернационалжуулах явдал. Дэлхийн эдийн засагт өөрсдийн нөлөөг нэмэгдүүлэх хандлагаа барьж чадсан нөхцөлд Хятадын мөрөөдөл нь биелэх боломжтой.
Хамгийн сүүлд буюу одоогоос зургаан жилийн өмнө Хятад өөрийнхөө алтны нөөцийг гаргасан юм. Тэр үед нөөц нь 1054 тонн байв. Энэ нь 2003 оны нөөц болох 600 тонноос 454 тонноор нэмэгдсэн байлаа. Олон улсын валютын сангийн төлбөрийн хиймэл нөөцийн зээлийн тусгай эрхийн СДР-ийн сагсанд (англ. Special Drawing Rights, SDR, SDRs) энэ жил Хятадын юанийг бүртгэх магадлалтай байгаа учир үүнээс өмнө Хятад өөрийн алтны нөөцийн хэмжээг гарган тавьсан байх учиртай.
Хятад алтны активыг худалдан авч эхлэв
Сүүлийн жилүүдэд өрнөсөн дам яриа, таамаглал ингээд батлагдаж байх шиг. Өнгөрсөн долоо хоногт Barrick Gold хувьцааныхаа 50 хувийг Хятадын томоохон алт олборлогч компанид худалсан нь тодорхой болов.
Мөн, Папуа-Шинэ Гвинейн Поргерийн алтны ордын 95 хувийг атгадаг Хятадын Zijin Mining компани Barrick-ийн (Niugini) Limited компани дахь хувийг худалдан авч байгаа аж. Наймааных нь үнэ $298 сая доллар.
Энэхүү компани нь дэлхийд томд тооцогдох алт олборлогч юм.
2014 онд олборлосон алтны 493 мянган унци нь Barrick-ийн хувь болсон байв. Унцийн зардал нь 996 доллар байлаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар баталгаатай тогтоогдсон Barrick компанийн нөөцийн хувь 3 сая унци алт гэж мэдээлэгдсэн юм.
Улс орныхоо ирээдүйн хэрэгцээг хангах зорилго бүхий хятад стратегийн нэг хэсэг энэ болно гэж Zijin үзэж байна. Жил бүр 250-275 мянган унци алт өгөх хөрөнгийн төлөө 292 сая доллар төлөгдөв гэдэг нь сайн наймаа юм. Олборлолтын ийм төвшин уг уурхайд 5-6 жил хадгалагдан үлдэнэ гэж байгаа нь бөөрөнхий дундаж үнэлгээ гэхээр.
Үнийн уналтын улмаас алт олборлогч олон компаниуд хүндхэн байдалд байгаа юм. Тиймээс тэд санхүүжлийн хомсдлоос болон иймэрхүү наймааг зөвшөөрч байна гэж хэлэхэд хол зөрөхгүй. Зөвхөн зах зээлийн урсгал нөхцлийн үндсэн дээр Хятадын компаниудын зүгээс олон наймааг ойрын хэдэн жилдээ хүлээж болно. Энэ үйлдэл нийтийг хамаараад ирэхийн цагт “Хэнийг дараагийн ээлжид худалдан авах вэ?” гэсэн ганцхан асуулт үлдэх юм. Худалдагдахад бэлэн байгаа компаниудад бол сайн мэдээ энэ биш үү?
Бэлтгэсэн Ш.МЯГМАР