Улаанбаатарт 18 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18 хэм дулаан байна

Төв болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Говийн ихэнх нутаг, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газар, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 7-12 градус, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. 17-19 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи зарим газраар хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө сэрүүсч 9-14 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө сэрүүсч 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй.  Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө 4-6 градус , өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар сэрүүсч 14-19 градус дулаан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж