Н.Тэгшбаяр лекц уншив

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр “Эрчим хүч ба геополитикийн асуудал” сэдвээр оюутан залууст зориулж, лекц уншлаа. Монгол Улс эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тэр хэрээр Орос, Хятадаас импортолж байгаа эрчим хүчний хэмжээ нэмэгдэх болсон. Эрчим хүч бол төмөр замаас дутахааргүй стратегийн ач холбогдолтой салбар. Гэтэл өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс эрчим хүчний салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй байгаа юм.

Монголын хамгийн том орд гэгдээд байгаа Оюутолгой гэхэд Хятадаас эрчим хүч худалдан авдаг. Хэрэв Хятад эрчим хүчээ импортлохгүй гэвэл зуун жилээр хэмжигдэж байгаа энэ том төсөл аюулд орно. Мөн улстөрчдийн зодоон хийгээд байгаа Тавантолгой төсөл амжилттай хэрэгжихэд найдвартай хангаж чадах эрчим хүчний төсөл хэрэгтэй.  Тиймээс Н.Тэгшбаярын уншсан лекц мэргэжилтнүүд, судлаачид, оюутнуудыг анхаарлыг багагүй татсан юм. Түүний лекцэнд дурдагдсанаар жилдээ  140 сая доллрын цахилгаан эрчим хүч Монгол Улс гаднаас  импортолдог гэвэл энэ нь ойролцоогоор гурван  сая хонины үнэ юм.

                                                                                                                                                                   О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж