Эм үйлдвэрлэгчид вакцины үнийг бууруулав

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Эм үйлдвэрлэгчид вакцины үнийг бууруулав

Дэлхийн эм үйлдвэрлэлийн  томоохон компаниуд хөгжиж буй орнуудад нийлүүлдэг вакцины үнийг багагүй хэмжээгээр бууруулах болсноо мэдэгдлээ. Эм үйлдвэрлэлийн “GSK”, “Merck”, “Johnson & Johnson”  болон “Sanofi-Aventis” зэрэг компаниуд Олон улсын вакцинжуулалт болон дархлаажуулалтын холбоотой хамтран вакцины үнийг бууруулах шийдвэр гаргажээ. 

“GSK” компани хөгжиж буй орнуудад нийлүүлэх  ротавирусын эсрэг вакциныг  тун тус бүрийг 2.50 ам.доллараар 67 хувь бууруулах болсноо мэдэгдсэн байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар ротавирусаар халдварладаг суулгалт өвчнөөр жилд 500,000 гаруй хүүхэд энддэг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж