Монголын шагайн харвааны холбооноос насанд хүрэгчдийн УАШТ-ийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Энэ удаа 19 аймаг, хотын 56 багийн 440 гаруй харваач өрсөлдсөн байна. 21 дэх удаагийн УАШТ-ий багийн харваанд Б.Галбадрах ахлагчтай Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны баг тэргүүлж, Л.Болд ахлагчтай УБТЗ-ын баг, Г.Ерөөлт ахлагчтай Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн баг удаалжээ. Цуваа харваанд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны харваач, үлэмж мэргэн Б.Ууганбаяр тэргүүллээ. Тэрбээр 22 оноо авч энэ жилийн цуваа харвааны дээд амжилт тогтоосон юм. Тус төрөлд “” компанийн харваач, үлэмж мэргэн Б.Батчулуун 21 оноогоор хоёрдугаар байр, Өмнөговь аймгийн залуу харваач Э.Болд 19 оноогоор нуравдугаар байрт шалгарлаа. Энэ жилийн тэмцээний гол онцлог нь залуучууд хүч түрэн орж ирсэн явдал байлаа. Нийт харваачдын 70 гаруй хувь нь залуучууд байсан юм.
А.Болд