Тасалбараа онлайнаар захиалж болно

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Тасалбараа онлайнаар захиалж болно

Орон нутаг, хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг заавал Драгон төвд очиж бичүүлдэг байсан. Тэгвэл өчигдрөөс тасалбарын захиалгыг онлайнаар авдаг болжээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас тодрууллаа.


-Хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг онлайнаар захиалах ажил юу болж байна вэ?

-Иргэдийн цаг, завыг хэмнэж тэдэнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор энэ ажлыг эхэлсэн. Тодорхой хугацаанд туршиж үзсэний дүнд өчигдрөөс албан ёсоор эхлүүлээд байна. Иргэдийн хувьд Автотээврийн үндэсний төвийн www.teever.gov.mn сайтын “Тасалбар захиалах” цэс рүү орж бүртгэлээ баталгаажуулах юм. Сайтын захиалгын хэсэг рүү ороход бүгд тодорхой байгаа.

-Бүх аймгийг хамруулж чадсан уу?

-Тийм. Зорчигч тээврийн автобус үйлчилдэг бүх аймгийн иргэд онлайнаар захиалга өгч болно. Мөн Улаан Үд, Бээжин зэрэг автобусны маршрут бүхий хотуудыг ч хамруулсан.

-Энэ хугацаанд хэчнээн хүн онлайнаар тасалбар захиалсан бэ?

-Өчигдрөөс хойш 13 хүн онлайнаар захиалга өгсөн. Одоогоор иргэд энэ талын мэдээлэлгүйгээс онлайн захиалга бага байна. Цаашдаа иргэд онлайн захиалгыг илүүд үзэх болов уу.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж