Хоёр дахь ардчилсан өөрчлөлт хийхийг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Хоёр дахь ардчилсан өөрчлөлт хийхийг зөвлөв

“Хөгжил-Ардчилал” ТББ-аас цуврал болгон явуулж байгаа энэ удаагийн хэлэлцүүлэгт Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг “Төлөөллийн ардчилал” сэдвийн хүрээнд намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намууд нэг үзэл баримтлал дээр тулгуурласан үндсэн хөтөлбөртэй байх, улс төрийн намуудын төрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, намын гишүүдийн эрх үүргийг тодорхой болгох, /сонгуулийн амжилт нь нам гишүүдээс хамаардаг/, пропорционал буюу хувь тэнцүүлсэн сонгуулийн системийг нэвтрүүлэх, парламент нь нийт иргэдийг төлөөллийг хангах хэрэгтэй зэрэг зургаан асуудлыг нээлттэй ярилцлаа. 1990 оны шинэчлэл өөрчлөлтөөс хойш Монгол Улс тѳлѳѳллийн ардчиллыг хэрэгжүүлж ирсэн. Харин сүүлийн үед Монгол Улс шууд ардчиллын элементүүдийг нэвтрүүлэх болсон ч хууль эрх зүйн хувьд бэлэн биш болохоор тийм амжилттай хэрэгжихгүй байгаа. Шууд ардчиллыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин маш чухал. Ард түмэн шийдсэн бол шийдэгддэг байх ёстой, энэ бол шууд ардчилал юм. Шууд ардчилал тѳлѳѳллийн ардчиллыг орлодоггүй, харин зарим тохиолдолд хослуулах нь зохимжтой. Энэ нь шууд ардчиллын эх орон Швейцарт ч тийм байдгийг Др. Даниел Шмюкинг онцолж байсан юм. Мөн Монголын ардчиллын хөгжил хангалттай түвшинд хөгжиж байгаа. Харин ѳнѳѳдѳр Монголд “хоёр дахь ардчилсан ѳѳрчлѳлт шинэчлэл“ хийгдэх хэрэгтэй байгааг дурдсан. Үүнд: улс тѳрийн намууд хүчтэй институц болон хѳгжих хэрэгтэй. Нам бол иргэдийн хүсэл зорилгыг тѳр хүргэдэг нийгэм тѳр хоёрын гүүр юм. Тиймээс улс тѳрийн намуудын үүрэг ролийг ярилцлагадаа онцолж байсан юм. Монголын нийгэм харьцангуй залуу нийгэм боловч улс тѳрд залуучууд цѳѳхѳн тѳлѳѳлѳгдсѳн байдлыг тэрбээр мѳн хэлж байсан. Германд 160 иргэний нэг нь намын гишүүн байдаг бол Монголд түүний тооцоолсноор бараг хүн бүхэн намын гишүүн байхаар гарч байсан. Ийнхүү түүний ярилцлага олон санаa сэдэл ѳгсѳн араасаа олон үр дүнг дагуулахаар амжилттай болж ѳнгѳрсѳн юм.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж