&#34Венийн үдэш&#34 цэнгүүн боллоо

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

&#34Венийн үдэш&#34 цэнгүүн боллоо

Чингисийн талбайд 100 хос вальс эргэлээ. Учир нь "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар-Вена хотуудын соёлын хамтын ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болох “Венийн үдэш” цэнгүүн болсон юм.

120 гаруй оролцогчтой энэхүү цэнгүүний үеэр алдарт И.Штраусын бүтээлүүдээс гадна “Уран хас”, “Дурлалын вальс”, “Миний Улаанбаатар” зэрэг Монголын сонгодог вальс хөгжим эгшиглэсэн.

Ерөнхий удирдаачаар Австри Улсын удирдаач Маtthias Fletzberger ажиллан Монгол Улсаас Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Бүтэнбаяр, Н.Туулайхүү, удирдаач Д.Нямдаш, Ч.Төмөрбат нар 120 хүний бүрэлдэхүүнтэй симфони оркесторыг дохисон юм. Тоглолтын Ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж, Австрийн бүжгийн багш Heinz Heidenreich гэргийн хамт ирсэн зочдод Венийн вальсын энгийн хөдөлгөөнийг заан 100 хосыг удирдан бүжиглүүллээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж