Туркийн эрх барих нам олонхийн суудлаа алдлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Туркийн эрх барих нам олонхийн суудлаа алдлаа

 

Туркийн Шударга ёс, хөгжлийн нам /AKP/ засгийн эрх барьсан 13 жилийн хугацаандаа  анх удаа сонгуульд ялагдал хүлээж, олонхийн суудлаа алдлаа. Саналын хуудсын 99 хувийг тоолсны дараа Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы тэргүүлдэг Шударга ёс, хөгжлийн нам 41 хувийн санал авчээ. Эрх барих нам парламентад олонхи болоход 18 суудлаар дутсан байна. Үүний зэрэгцээ Ардын ардчилсан нам /HDP/ 13 санал авснаар курдуудын дуу хоолойг парламентад илүү хүргэх нөхцөл бүрдэв.

 

Харин “Ардын бүгд найрамдах” нам урьдын адил 25 хувийн саналаар парламентад хоёр дахь гол хүчин болжээ. Туркийн парламентын сонгуулийн үр дүн улс төрийн шинэ эрнийг эхлүүллээ хэмээн ажиглагчид харж байна.

 

Шударга ёс, хөгжлийн нам парламентад олонхийн суудлаа алдсанаар ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн санаархал бүтэлгүйтэж байна.

 

Режеп Тайип Эрдоган Туркийг ерөнхийлөгчийн засаглалтай болгохоор төлөвлөсөн бөгөөд түүнд үндсэн хуулийг өөрчлөхөд парламентын гуравны хоёрын санал хэрэгтэй болох юм. Эрдоганыг ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Истанбулын төв талбайн дахин төлөвлөлтийг эсэргүүцэн Турк даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж байсан билээ.

 

Эх сурвалж: ВВС, Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж