Стан Вавринка &#34Ролан Гаррос&#34-т түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Стан Вавринка &#34Ролан Гаррос&#34-т түрүүллээ

-114 дэх удаагийн Францын нээлттэй тэмцээн буюу "Ролан Гаррос"-т Швейцарийн Стан Вавринка түрүүллээ-

Талбайн теннисний оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос”-ын эрэгтэйчүүдийн ангилалын шигшээ тоглолт өнгөрсөн шөнө болж, Швейцарийн Стан Вавринака түрүүллээ. Тэмцээнд наймд эрэмбэлэгдэн тоглосон тэрээр дэлхийн манлай теннисчин Серийн Новак Жоковичийг 4:6, 6:4, 6:3, 6:4-өөр хожиж, "Их дуулга"-ын хоёр дахь түрүүгээ хүртлээ. Түүний хувьд 2014 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм.

Тавдугаар сарын 24-д Парист эхэлсэн "Ролан Гаррос"-ын эрэгтэйчүүдийн ангилалд шинэ аварга төрлөө. Аваргын төлөө дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, Швейцарийн Стан Вавринка нарын шилдгүүд шалгараад байсан. Жокович тус тэмцээнд гурав дахь удаагаа финалд шалгарч байгаа бол Вавринка анх удаа аваргын төлөө өрсөлдсөн. Гэвч финалд Вавринка илүү байж, цомыг өргөлөө. Жоковичийн хувьд шөвгийн наймд шороон талбайн хаан Рафаэль Надаль, хагас шигшээд Их Британы Энди Маррей нарыг хожсон. Харин Вавринка шөвгийн наймд алдарт Рожер Федерер, хагас шигшээд Францын Жо Вильфред Цонга нарыг хожиж, шигшээд шалгарсан билээ. 

Тус тэмцээнд сүүлийн арван жил ноёрхож байсан Испанийн Рафаэль Надаль(9 түрүү), Швейцарийн Рожер Федерер(1 түрүү) нар шөвгийн наймд хожигдсоноор шинэ аварга төрлөө.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж