Египетийн засгийн газарт зээл олгохоор болов

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Египетийн засгийн газарт зээл олгохоор болов

Олон улсын валютын сан Египетийн засгийн газарт  гурван тэрбум ам.долларын түр зээл олгохыг зөвшөөрчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцруулснаас хойш шинэ засгийн газар нь эдийн засгаа хөл дээр нь босгохоор хичээж байгааг Олон улсын валютын сан дэмжиж байгаа ажээ. Египетэд гарсан хувьсгал жуулчид, болон хөрөнгө оруулагчдыг үргээж, татварын орлогыг бууруулсан тул засгийн газар  санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан байна.

Түр зээл олгох асуудлыг Олон улсын валютын сангийн удирдах зөвлөл болон Египетийн засгийн газар, цэргийн зөвлөлөөр хэлэлцэх дутуу байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсын засгийн газар 2011-2012 оны төсвийг баталсан байна. Засгийн газар бага орлоготой өрхийг дэмжих үүднээс төсвийн зардлаа нэмэгдүүлсэн ажээ. Египетэд өнгөрсөн хоёрдугаар сард хувьсгал гарахад хүргэсэн гол хүчин зүйлсийн нэг нь баян хоосны ялгаа байсан юм. Олон улсын валютын сан тус улсын засгийн газар эдийн засгаа зөв голдрилд оруулж, бага орлоготой өрхийн орлогыг нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгоно гэж найдаж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж