Цэнгэлдэхийн бөхийн дэвжээнд хиймэл зүлэг дэвсэж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.07-нд нийтлэгдсэн

Цэнгэлдэхийн бөхийн дэвжээнд хиймэл зүлэг дэвсэж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхийн дэвжээг энэ жил хиймэр зүлгээр тохижуулж байна.  Өмнө нь  байгалийн зүлгэн дээр бөхчүүд барилддаг байсан бол энэ жилээс бүхэлд нь цементэлж, дээр нь зөөлөвч,  хиймэл зүлэг дэвсэхээр  болжээ. Энэ ажилд 1.2 тэрбум төгрөг зарцуулах гэнэ.  Үндэсний их баяр наадам зохион байгуулагчдын зүгээс хиймэл зүлгэн дээр туршилтын барилдаан хийлгэж үзэхэд  халтиргаа, гулгаа багатай, бэртэл гэмтэл авахгүй гэж  үзжээ.

Энэ сарын 20 гэхэд хиймэл зүлгийг дэвсч дуусах  бөгөөд 25-наас наадмын нээлтийн арга хэмжээний бэлтгэл эхлэх  гэнэ. Дэвжээг цементэлсэн нь барилдаанд  сөргөөр нөлөөлөх, гэмтэл бэртэл авах эрсдэлтэй  гэж  зарим бөхчүүд таагүй хандаж байгаа сурагтай.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж