Шинэ Зеландад дахин газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландад дахин газар хөдөллөө

Шинэ Зеланд улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд хүчтэй газар хөдөлсний улмаас 181 хүн амиа алдаж, хэдэн зуун барилга байшин нурж, улсад их хэмжээний хохирол учирсан билээ. Гэтэл даваа гаригийн өглөө тус улсын Кристчерч хотод дахин газар чичирхийлж, хүмүүст ахин түгшүүр төрүүлэв. Энэ удаа газар хөдлөлт хоёр удаагийн давтамжтай таван магнитутын хүчтэй болсон бөгөөд чичирхийллийн улмаас дэлгүүр хоршооны бараа бүтээгдэхүүн, шилэн эдлэлүүд лангуун дээрээс унаж, гэмтсэн тул зарим үйлчилгээний төвүүд түр хугацаагаар үүдээ барьсан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн дараа Шинэ Зеландын нийт барилга байшингуудад үнэлгээ хийхэд 10,000 орчим айлын байшин, 1,000 орчим худалдааны төв нурах аюултай нь тогтоогдсон бол газар хөдлөлтийн улмаас нурж, гэмтсэн барилгуудыг сэргээн засварлахад 11 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Шинэ Зеландад одоо сэргээн босголтын ажил эрчимтэй явагдаж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж