Япон эрчим хүчээ хэмнэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Япон эрчим хүчээ хэмнэж эхэллээ

Япон улсыг өнгөрөгч гуравдугаар сард нөмөрсөн цунамид Фүкүшимагийн атомын цахилгаан станц өртөж, үйл ажиллагаа нь зогсоод байгаа. Станцын үйл ажиллагаа доголдсоны улмаас Япон улс энэ зун эрчим хүчний хомсдолд орж болзошгүй бөгөөд эрчим хүчний хэрэглээгээ яаралтай 15 хувиар бууруулах шаардлагатай байгаа юм. Тиймээс Японы засгийн газар ирж буй халуун зуныг угтаж эрчим хүчний хэмнэлт хийж болох арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Эдгээрийн нэг нь оффисийн ажилчид, албан хаагчдыг энэ зун цаг агаарт тохируулан хувцаслаж, агааржуулагчийг аль болох бага хугацаагаар ажиллуулахыг уриалсан арга хэмжээ юм. Уг арга хэмжээний хүрээнд ажилчид богино ханцуйтай цамц, богино өмд түүнчлэн жинс, сандаал өмсөх боломжтой болсон байна. Японы байгаль орчны яамнаас албан хаагчдыг зуны улиралд чөлөөт хувцас өмсгөх санааг анх 2005 онд гаргасан ч, засгийн газрын зүгээс эмх журамгүй, салан задгай байдал үүснэ гэсэн шүүмжлэл хүлээснээс, хэрэгжих боломжгүй болжээ. Цахилгаан, эрчим хүчийг хэмнэх кампанит ажлын хүрээнд Японы автомашин үйлдвэрлэгчид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн ачаалал багатай үед буюу бямба, ням гаригуудад ажиллаж, пүрэв, баасан гаригуудад амрахаар санал нэгдсэн байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж