Авто машингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу өнөөдөр 08.00-18.00 цаг хүртэл дараах газруудад авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна. Үүнд Чингис хааны талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжнаас дотогш замууд хамаарч байгаа юм.
Тодруулбал, Зүүн дөрвөн замын уулзвараас баруун тийшээ Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж-Сансарын тунел, Токиогийн гудамж /Сансарын Петровисын колонкоос урагш хэсэг/-Чингис зочид буудлын зүүн хойд уулзвар хүртэлх, 11 дүгээр хорооллын Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруугийн зам Ж.Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас зүүн тийш замууд, Энхтайваны өргөн чөлөө-Баруун 4 зам хүртэлх, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүрний хойд талын хэсэг, Олимпийн гудамж, Буян ХХК-ийн зүүн зам дотогш замууд хязгаарлалтад хамаарч байна.
Г.ДАРЬ