Нефть экспортлогч орнуудын байгууллага олборлдолтоо хэвээр үлээх шийдвэр гаргасны дараа Brent нефть үнээ нэмэгдүүлж эхлэв.
ИТАР-ТАСС/Сергей Савостьянов/Архив
Өмнө шинжээчдийн хүлээж байсны дагуу ОРЕС саммитаараа нефтийн өдрийн олборлолтын квотыг хоногийн 30 сая баррель гэсэн хэмжээнд үлдээхээр шийдлээ. Энэ тухай Саудын Нефтийн сайд Али аль-Нуайми мэдэгдлээ.
ОРЕС-ийн хуралдаан хоёр цаг орчим хуралдав Тус байгууллагын дараагийн хуралдаан нь арванхоёрдугаар сарын 4нд хийгдэхээр болжээ.
Дараагийн сарууд нефтийн зах зээлд хүнд биш болно. Ийм квотыг хадгалан үлдэх нь зөв хэмээн Ираны Нефтийн сайд Бижан Намдар Зангане хэлэв. Иракийн сайд Адель Абдель Махди олборлолтыг хоногт 30 сая баррелиар барих нь зөв. Сэтгэл хангалуун байна гэлээ.
Brent үнээ нэмлээ
Долдугаар сарын Brent нефтийн нийлүүлэлтийн гэрээгээр түүний үнэ Лондоны бирж дээр 1% -иар нэмэгдэн баррель нь $62,7 доллараар арилжаалагджээ.
Энэ долоо хоногийн эхээр ОРЕС-ийн хуралдааныг хүлээзнэн нефтийн үнэ унаж эхэлсэн юм. ОРЕС-ийн хуралдаан эхэлтэл Brent нефтийн баррель нь 61,66 доллар хүртэл унасан байлаа.
Нефтийн үнэ өссөнийг дагаад орос рубль баасан гаригт чангарч, доллөрын ханш нь 56 рубль, евро нь 63 рублиэс багаар зарагдлаа. Тэр нь өмнөх арилжаанаас доллар 56 копейкаар, евро 79 копейкаар хямдарсан болж байна.
Харин Оросын хөрөнгийн индексүүд сулхан өөрчлөлттэй байв. Тухайлбал, индекс ММВБ 0,04%-иар, РТС нь 0,12%-иар доошилжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР