Оросын амжиргааны доод төвшинг 9662 рубль гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2015.06.06-нд нийтлэгдсэн

Оросын амжиргааны доод төвшинг 9662 рубль гэж үзэв

 

 Михаил Почуев/ТАСС

 

ОХУ-ын Засгийн газар 2015 оны нэгдүгээр улирлын амжиргааны доод төвшинг Засгийн газар нь тоолон гаргажээ.

 

Танхимын сайтад нийтлүүлсэн тогтоолоос харвал  Оросын хүн амын амжиргааны доод төвшний дундаж 9662 рубль, хөдөлмөрийн чадвартай хүн амын хувьд 10404 рубль, тэтгэврийхэнд 7916 рубль, хүүхдүүдэд  9489 рубль байгаа ажээ.

 

Оны эхний улиралд хүн амын амжиргааны доод төвшний дундаж  өнгөрсөн оны сүүлийн улирлынхаас  хөдөлмөрийн чадвартай хүн амын хувьд 17,1 хувиар, тэтгэврийхэнд 16,7 хувиар, хүүхдүүдэд  20,1 хвиар тус тус нэмэгджээ.

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх жилд 20,7 хувиар нэмнэ

 

Тавдугаар сарын сүүлчээр Оросын хөдөлмөрийн яам  цалингийн доод хэмжээг 20,7% – иар нэмэгдүүлэн 7,198 рубльд ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүргэнэ гэв. Тэр зорилгоор 2016 онд 22,2 тэрбум рублийг өмнөхөөс нь илүүтэйгээр зарцуулах ажээ. 2020 он гэхэд энэ зорилгоор өмнөх жилийнхээс нь 196,1 тэрбум рублийг гаргана гэж төлөвлөсөн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж