Зургадугаар сарын 5-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1972 онд тунхагласан Дэлхийн хүрээлэн буй орчны өдрийг тэмдэглэв.
Хүрээлэн буй орчны хамгаалалтын хамгийн чухал дарагдах аргагүй болж байгаа асуудал бол орчны бохирдолт юм. Бохирдолтын улмаас жилдээ есөн сая хүн амиа алдаж байна. Энэ хохирол нь халуун хижиг өвчний хохирогчдоос гурав дахин их, ХДХВ/ДОХ-оос 14 дахин их юм.
Туглага, мөнгөн ус, хром, химийн болон цацраг идэвхт бодисны хордлогын эдгэшгүй өвчнөөр 200 орчим сая хүмүүс өвчилсөн байгаа. Дэлхийн олон орон хүрээлэн буй орчныг хамгаалах талаар улам бүр хүчин чармайлт гаргах болсон ч дэлхийн хэмжээнд хүнд халтай олон тооны бохир газрууд байсаар л байна.
Гонконгийн эргийн хавиар далай гэрэлтэх болсон шалтгаан нь хортой цэнхэр-ногоон далайн ургамалын бичил организмын хяналтгүй үржилт болжээ. Экологчид түүнийг далайн бохирдолтой холбон тайлбарлаж байна.
© AP Photo/Kin Cheung
Энэтхэгийн Белландур нуур энэ хавар холоос цас мэт харагдах хортой бодис бүхий хөөсөөр хэдэн долоо хоног хучигдсан байв. Хөөсөн дор нь муу ус, химийн бодисоор хордогдсон хар ус байв. Хэсэг хугацааны дараа хөөс шатсан юм. Экологичид түүнийг орон нутгийн нефтийн бүтээгдэхүүн, фосфорын үйлдвэрүүдийн бохирдуулалт гэжээ.
© JAGADEESH NV/EPA
Калифорнид нефтийн хоолой задрах үеэр Санта-Барбара гэх амралтын хотын орчин ихээхэн бохирдов.
© AP Photo/Michael A. Mariant
Лондон хотын утаа униар. Аж үйлдвэр, тээврийн хэрэгслийн ялгаруулах хотой бодисууд дэлхийн том хотуудын ноцтой асуудал болоод байгаа.
© AP Photo/Alastair Grant
Бээжин хотын утаа, тоос. Хөгшид, хүүхдүүдэд хамгийн халтай.
© EPA/HOW HWEE YOUNG
Энэтхэгийн Ассам мужийн Гувахати хотын хогийн цэг. © AP Photo/Anupam Nath
Америкийн Огайо мужийн Толедо хотын эрх баригчид Эри нуурын усыг хэрэглэхийг хоригложээ. Тэндээс усны ургамлын цэцэглэлтээр ялгардаг микроцистин гэх аюултай бодис илэрчээ.
© AP Photo/Haraz N. Ghanbari
Хятадын Циндао хотын нефть боловсруулах үйлдвэр агаарыг гол бохирдуулагч нь юм.
© EPA/WU HONG
Рио-де-Жанейро хотын Гуанабара гэх далайн буланд үхсэн загаснууд Эндхийн Фламенго гэх наранд шарлагын газар 2016 оны зуны олимпийн дарвуулт завь ба виндсерфингийн тэмцээн явагдана. Саяхан тэндээс засаг жараахайг мөхөөсөн усыг бохирдуулсан супер нян илэрсэн байв.
© AP Photo/Leo Correa
Бангладешийн нийслэл Дакка хотын ойролцоох Буриганга гол. Түүнд өдөр бүр 1,5 сая шоо метр аж үйлдвэрийг хаягдлыг асгаж байна. Буриганга гол нь дэлхийн хамгийн бохир голын нэг бөгөөд усыг нь уух байтугай угаалга, техникин зорилгоор ч ашиглаж болохгүй. Гэсэн ч нутгийн хүмүүс голд шумбаж, хувцас хунараа угаасаар л байгаа.
© AP Photo/A.M. Ahad
Килиманжаро уул. Уг уулын мөсөн голууд хайлж буйг харуулсан хиймэл дагуулаас авсан гэрэл зургийг ЮНЕСКО тараан цаг уурын өөрчлөлтөд олны анхаарлыг хандуулахаар оролдов.
© UNESCO/EPA
Филиппины Паранак хотын ойролцоох эргийг хогноос цэвэрлэж байгаа сайн дурынхан.
© EPA/RITCHIE B. TONGO
Македони улсын Битола хотын хогийн цэгт пластик сав цуглуулж байгаа хүмүүс. "РЕК Битола" гх дулааны цахилгаан станц нь тус улсын эрчим хүчни 50 гаруй хувийг үйлдвэрлэдэг бөгөөд түүнээс агаарын хамгийн их бохирдол гарч байна. © EPA/GEORGI LICOVSKI
Кот-д’Ивуар улсын эрх баригчид пластик уутнуудыг ашиглахыг 2014 онд хоригложээ. Зурагт Абижан хотын хогийн цэг.
© EPA/LEGNAN KOULA
Балбын нийслэл Катманду хотын агаарын бохирдолт.
© EPA/NARENDRA SHRESTHA
Хятадын Шаньдун мужийн Циндао хотын наранд шарлагийн элсэн эрэг дэх замаг. Усны энэ ургамал нь экологи муутай Шанхай хотын далайн исгэлүүн хэсэгт ургадаг. Экологчдын мэдээлснээр тэднийг далайн шуурга таслан хөөж, Циндаогийн районд шилжүүлэн нүүлгэжээ.
© EPA/JIAN FENG
Бэлтгэсэн Ш.МЯГМАР