Сар хүрэхгүй хугацаанд долларын ханш 100 төгрөгөөр буугаад байна. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр 2000 төгрөг хүртлээ халуурсан долларын ханш өдөр ирэх тусам буурсаар байна.
Арилжааны банкуудад зарж байгаа долларын ханш 1993-1900 төгрөгийн хооронд байгаа бол “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1875 төгрөгөөр зарж байна. Цаашдаа ч долларын ханш багагүй буурах хандлага ажиглагдаж байгааг тус захын ченж Г.Баяраа хэлэв.
Долларын эрэлт харьцангуй багассан, нөгөө талаар сүүлийн үед хав дарж байсан доллараа зарах хүмүүс олширсон нь ханшийн уналтад нөлөөлж буйг дурдав. Өнгөрсөн жилийн өдийд иргэд мөнгөө доллар болгож байсан бол эргээд өнөөдөр доллараа зарж эхэлсэн байна.
Ченж Г.Баяраагийн хэлснээр долларын ханшийн уналт хоёр шалтгаантай гэнэ. Нэгдүгээрт, автомашины худалдаа буурсан. Өөрөөр хэлбэл, гадагшлах долларын урсгал саарсан, хоёрдугаарт Оюутолгойн сургаар долларын ханш унах нь гэсэн мессеж авсан хүмүүс хадгаламжинд байсан доллараа буцаагаад хар зах дээр нийлүүлэх болсон гэх. Өөрөөр хэлбэл, зарим хүмүүс долларын ханшийн зохиомлоор өсгөж, багагүй ашиг олж байсныг тэрбээр үгүйсгэсэнгүй.
Ямар ч байсан сүүлийн саруудад доллар худалдаж авъя гэдгээсээ доллар заръя гэсэн хүмүүс олширсон талаар тэрбээр хуучлав.
Өнгөрсөн тавдугаар сард Монголын эдийн засаг сайн мэдээгээр дүүрэн байсан. Тавдугаар сарын 14-нд Засгийн газрын баталгаатайгаар Худалдаа хөгжлийн банк 500 сая долларын бонд амжилттай арилжсан нь Монголын хар зах зээлд зарагдаж байгаа долларын ханшийг унагажээ. Монголд их хэмжээний доллар орж ирэх сургаар зарим хүмүүс хав дарсан доллараа буцаагаад зарах болсон байна. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сард долларын ханш 2000 төгрөгтэй тэнцэх үед дахиад 2500 төгрөг болно гэж тооцоолж байсан хүмүүс ханш өндөр байгаа дээр хав дарсан доллараа буцаагаад зах зээлд нийлүүлж эхэлсэн бололтой. Наадмаас өмнө Оютуолгойгоос 40-50 сая доллар орж ирэх юм бол оны сүүл гэхэд долларын ханш 1800 төгрөгт хүрэх боломж байгааг ч ченжүүд хэлж байна.
Мөн өнгөрсөн намрын чуулганаар урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт хийснээр төв банкинд алт тушаалт нэмэгдэх тооцоо байгаа. Өнгөрсөн жил 13 тонн алт Монголбанкинд тушаагдсан бол энэ жил 18 тонн алт тушаахаар урьдчилсан тооцоог холбогдох газрууд хийгээд байгаа юм.
Ийнхүү долларын ханш “номхорч” байна. Инфляци 9.2 хувьтай байгаа гээд эдийн засагт сайн дохионууд харагдаж эхэллээ. Эцсийн дүндээ эдийн засгийн хямрал монголчуудыг хариуцлагатай, ядаж л олж ирсэн доллараа буцаагаад халамж болгоод тараачихаж болдоггүй юм байна гэдгийг ойлгууллаа шүү дээ.
О.САР
Уран уургач | 1,871.00 | 1,875.00 |
Евро Ази | 1,870.00 12.00 | 1,875.00 13.00 |
East Eagle | 1,872.00 6.00 | 1,875.00 8.00 |
ХХБанк | 1,872.00 8.00 | 1,893.00 8.00 |
ХААН | 1,868.00 13.00 | 1,893.00 10.00 |
Капитрон | 1,862.00 14.00 | 1,893.00 6.00 |
Төрийн банк | 1,867.00 10.00 | 1,893.00 6.00 |
"Номин Карт" ББСБ | 1,868.00 | 1,893.00 |
Капитал банк | 1,870.00 12.00 | 1,898.00 4.00 |
Голомт | 1,872.00 8.00 | 1,900.00 1.00 |