Хөдөлмөрийн эрх ашгаа хамгаалуулах зорилгоор хөдөөгийн малчид Монголын үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх явдал нэмэгдэж байна. Энэ он гарсаар Увс аймгаас 2100 орчим хүн МҮЭ-д гишүүнээр элсээд байгаа тухай тус аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Лумжав мэдээлжээ. Тус аймгийн ҮЭХ-ны 29 дүгээр бага хурал саяхан болж “Увс аймгийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг бэхжүүлж, нийгмийн түншлэлийн хариуцлагыг бэхжүүлье” гэсэн илтгэл тавьж, хэлэлцсэн байна. Тус хурлаар аймгийн ҮЭ-ийн байгууллагын 2011-2015 онд баримтлах стратеги төлөвлөгөө болон холбооны дүрмийг хэлэлцэж, холбооны тэргүүлэгчээр есөн хүнийг сонгон баталж, хувийн хэвшлийн төлөөллийг оруулжээ. Мөн МҮЭ-үүдийн их хурлын төлөөлөгчөөр есөн хүнийг сонгосон тухай “Монцамэ” агентлаг мэдээллээ.