Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Улсын
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол
Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омар Ахмад Ади Насиб
Аль-Битар Итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барив. 

Монгол Улсын Ерөнхийлөгч АНЭУ-ын Элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ
барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Монгол Улс АНЭУ-тай
боловсрол, шинжлэх ухаан, технологи, хүрээлэн байгаа орчин, батлан
хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэх хүсэлтэй
байна. Мөн уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах
сонирхож байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.  

Монгол Улс бол эртний түүхтэй, баялаг соёл уламжлалтай орон. Бид Монгол
Улсын ирээдүйг өөдрөгөөр харж байна. Хоёр орны харилцаа, хамтын
ажиллагааг байж болох дээд түвшинд хүргэхээр ажиллана хэмээн Элчин сайд,
ноён Аль-Битар хэлэв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж