Үлэг гүрвэлийн 50 гаруй олдворыг дэлгэв

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн 50 гаруй олдворыг дэлгэв

Монголын нутгаас олдсон нэн эртний үлэг гүрвэлийн 50 гаруй олдвороос бүрдсэн үзэсгэлэнг өнөөдөр"Хүннү Молл"-д нээсэн юм.

Үзэсгэлэнд Монголоос олдсон хамгийн том махан идэшт үлэг түрвэл Тарбозавр батаарын бүтэн яс, үлэмж биет нугас хошуут Завролоф, Тарбозаврын зулзаганы толгой, өндгөө дарж буй үлэг гүгрвэл, усны махчин мөлхөгч зэрэг ховор сонин үзмэрүүдийг дэлгэсэн байв.

Тэдэн дундаас “Үлэг гүрвэлийн тулаан” гэх олдвор олны анхаарлыг татах бөгөөд энэ олдворыг Өмнөговь аймгийн нутгаас 1971 онд олжээ. Тайлбарлагчийн хэлж буйгаар хоёр үлэг гүрвэл ноцолдох үед байгалийн гамшиг болсон байна. Улмаар хоёр үлэг гүрвэл ноцолдсон чигтээ дарагдаж үхсэн нь өдгөө чулуужсан олдвор болон үлджээ.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн олдворуудыг өмнө нь дэлхийн 20 улсын 80 хотод аялуулж, Монголыг сурталчилж байсан аж. Улмаар бүгдийг нь цогцлоож, олон нийтэд танилцуулж буй анхны үзэсгэлэн нь энэ юм. Үзэсгэнгийн тасалбарын үнэ 3000, 1500 төгрөг байв.

Б.ЗАЯА

 


 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж