УИХ-дахь Ардчилсан намын бүлэгт УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хамаардаг бөгөөд даргаар нь УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийг нэр дэвшүүлэхээр болсон байна. Тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Зоригт томилогдон ажиллаж байсан ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдсонтой холбоотойгоор дээрх томилгоог хийхээр бүлгийн гишүүд санал нэгдсэн аж. Тиймээс бүлэг энэхүү саналаа удахгүй УИХ-ын холбогдох байгууллагад хүргүүлэхээр болжээ.
Г.Дарь