Жей-Логийн задгай тоглолт асуудал үүсгэв

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

Жей-Логийн задгай тоглолт асуудал үүсгэв

Поп од Женнифер Лопезын тоглолтыг олон нийтийн телевизээр дамжуулахыг зөвшөөрснөөс болж Мороккогийн харилцаа холбооны сайд Мустафа Халфи хүчтэй шүүмжлэлд өртжээ.

Мороккогийн эрх барих намаас бүр Мустафа Халфийг огцрохыг шаардаж байгаа аж.

Женнифер Лопез Мороккогийн нийслэл Рабат хотноо “Хэмнэл” нэртэй уламжлалт хөгжмийн наадамд дуулжээ. Гэвч Жей-Логийн хэт задгай тоглолт Мороккогийн исламын шашины хатуу дэг журамд нийцээгүй байна. Ийм тоглолтыг Мороккогийн олон нийтийн телевизээр дамжуулснаараа харилцаа холбооны сайд буруудсан аж. Жей-Логийн тоглолтыг Мороккогийн олон нийтийн “2M” суваг дамжуулжээ.

Мороккогийн хамгийн том хөгжмийн наадамд Pharrell Williams, Usher, Placebo, “Maroon 5” зэрэг хамтлаг, дуучид оролцсон байна.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж