Өвөрхангай аймгийн Дэлхийн зөн ОУБ-ын Арвайхээр орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс "Хүүхдийн мөрөөдөл" зорилтот хүүхдүүдэд чиглэсэн баярын үйл ажиллагаа зохион байгууллаа. "Хүүхдийн мөрөөдөл" 150 хүүхдийн баярт "Хөгжлийн хүрд" ТББ хамтран оролцсон юм. "Хүүхдийн мөрөөдөл" зорилтод 150 хүүхдийн баярт таван сумаас тус бүр 30 хүүхэд хамрагдаж “Хүүхдийн паркт” нэг өдрийг баярлаж өнгөрүүлжээ. Хүүхэд багачуудад зориулж урлаг соёлын арга хэмжээнүүд энэ үеэр болжээ. Мөн арга хэмжээний үеэр Арга хэмжээний үеэр Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн ИХТ-ийн дарга Г.Ганболд нар бэлэг гардуулсан байна. Энэхүү үйл ажиллагааг Дэлхийн зөн ОУБ-ын Өвөрхангай аймаг дахь салбараас санаачлан зохион байгуулжээ.
С.СҮРЭН