“Туурайн төвөргөөн” удахгүй эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

“Туурайн төвөргөөн” удахгүй эхэлнэ

“Туурайн
төвөргөөн” ор­чин үеийн болон уламжлалт урлагийн олон улсын хөгжмийн
наадмыг энэ жил 13 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн наадам
энэ сарын 13-27-нд Улаанбаатар болон Элсэн тасархай, Хархорин, Дорноговь
аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудад болох юм. Тус наадамд оролцогч
уран бүтээлчид Монголын үзэсгэлэнт газруудаар аялж, уран бүтээлээ гадаа
байгалийн тайзанд толилуулдаг уламжлалтай юм.

Монголын шинэ
хөгжмийн ассоциацаас жил бүр уг наадмыг амжилттай зохион байгуулсаар
ирсэн. “Туурайн төвөргөөн” наадмын талаар “Энэхүү наадам бол дэлхийн
хамгийн итгэмээргүй гайхалтай аялан тоглолт” хэмээн “GЕО” сэтгүүлд
бичсэн бол “АРТЕ” телевизээр “Хамгийн гайхам­шигт соёлын арга хэмжээ”
хэмээн тодорхойлжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж