
Монголын хөнгөн жингийн бөхчүүд Якутын эрэгтэй шигшээ багтай зургадугаар сарын 18-ныг хүртэл хамтарсан бэлтгэл хийж, эрэгтэй чөлөөт бөхийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнийг үзээд эх орондоо ирэх ажээ. Багийн бүрэлдэхүүнд 55 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Наранбаатар, олон улсын хэмжээний мастер Т.Даваахуяг, Д.Цогтбаатар, спортын мастер Э.Бэхбаяр, 60 кг-д спортын мастер Б.Нэмэхбаяр, 66 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, 74 кг-д олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат нар багтсан бөгөөд тэднийг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа удирдаж байгаа юм.
С.Цэлмэг