Горловка, 2015.06.02. Фото: Ирина Геращенко / РИА Новости
Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын Батлан хамгаалах яамны тасгийн дарга Владислав Бриг Донецкт бүрэн хэмжээний байлдааны ажиллагаа сэргэлээ гэж мэдэгдэв. Украины зэвсэгт хүчин хотуудыг их буугаар буудаж эхэлсэн байна.
“Минскийн тохиролцооны дагуу ар тал руу татах ёстой их буунууд Донецк хотыг буудаж байна. “Сокол” зах их бууны галд өртлөө. Петровскийн гүүрийг дэлбэлсэн. Хотын орон сууцны районуудыг буудаж байна” гэж Бриг хэлжээ.
Донецкийн дагуул хот Марьинкад “Днепр-1” суман орж ирсний дараа сөргөлдөөн хурцдаж, өдөөн хатгалгын буудалт их боллоо гэж тэр мэдэгдлээ. Зургадугаар сарын 3-нд Донецкийн албан ёсны төлөөлөгчид хүчнийхэн фронтын бүх шугамын дагуу их бууны буудлага эхэлсэн гэж Киевыг буруутгаж байна. Хүчнийхэн хүнд их бууг Марьинкийн орчим хэрэглэсэн гэж хүлээн зөвшөөрчээ.
Марьинка суурин руу сайн дурын хүчнийхэн өргөн хүрээний довтолгоо явуулсан учир хариу гал нээхэд хүрсэн гэж цэргийнхэн хэлж байна. Энэ чиглэлд Украины хүчнийхэн хамгаалалтыг амжилттай явуулж байгаа гэж хүчний төлөөлөгч хэлжээ.
Их долоогийн уулзалтын өмнө Орос Минскийн тохиролцоог зөрчлөө гэж Украины ерөнхий сайд Яценюк мэдэгдлээ. Оросын тал “өөрийн террористуудад цэргийн ажиллагааг эхлүүлэх” тушаал өгсөн гэж Яценюк хэлжээ.
Их долоогийн уулзалтаар Оросын эсрэг хориг арга хэмжээгээ сунгах эсэх талаар ярилцах өдөр ойртох тутам Киев Донбассыг буудахаа ихэсгэж байна гэж Орос үзлээ. Донбассыг хүчнийхэн буудах үеэр наад зах нь энгийн таван хүн алагджээ. Сайн дурын цэргийнхэний 14 хүн амь үрэгдсэн байна. Донбасст байдал хурцатсаныг Украины зэвсэгт хүчний өдөөн хатгалага гэж Кремль нэрлэв
Бэлтгэсэн Ш.МЯГМАР