Зорчигчдын ар гэрийнхэн хориглосон бүс рүү нэвтрэхийг оролдон цагдаа нартай сөргөлджээ
Хятадын аврагчид Хөх мөрөнд живсэн хөлгийн их биед нүх гарган дотогш нэвтэрч, илүү олон хүний цогцосыг олжээ. Шумбагчид шөнөийн турш 39 хүний цогцосыг олж гаргаснаар хохирогчдын тоо 65 болсон байна. Ослын газарт Хятадын аврах багийн 150 гаруй шумбагч ажиллаж байгаа
Амь аврагдсан 14 хүнээс гадна 370 гаруй хүн сураггүй хэвээр байна. Өдөр хоног, цаг минут өнгөрөх тутам живсэн хөлөгт зорчигчдын амьд үлдэх магадлал буурсаар байгаад ар гэрийнхэн нь түгшиж байгаа юм.
“Дорнын од” хөлөг Хятадын эртний нийслэл Наньжин хотоос Чуньцин хүрэхээр аялж явжээ. Аялагчид нь 50-70 насны хүмүүс аж. Хөлөг даваа гаригийн орой /VI.1/ 21.30 цагт шуурганд өртөн хөмөрч осолдсон юм. Ослоос аврагдсан хөлгийн ахмад, инженерийг баривчлан байцаалт явуулж буй.
Хятадад 1948 онд 1000 гаруй хүн амь үрэгдсэн хөлөг онгоцны ослоос хойш сүүлийн 70 орчим жил аймшигт осол гараагүй юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters