Монгол
Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсад айлчлахад
халимагчууд алтлаг бадамлянхуа цэцэг, хээ хуараар гоёсон цагаан хадаг,
аягатай сүү, боорцог барин угтав. Монгол нутгаас гараад 400 жил болсон
халимагууд одоо ч торгууд аялгаараа ярьж, шар тос хөвүүлсэн сүүтэй
цайгаа задиар амталж, салмааргүй амттай улаан боорцог, чанасан мах,
буузаар гийчдээ дайлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмнөх ширээн
дээр баруун аймгийнхны цагаан сараар таваг засдаг самнаа боов, өрөм
өрсөн харагдсан.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч халимаг хөгшидтэй
нутгийн аялгуугаар хууч хөөрцгөөж жигтэйхэн амархан хэл нэвтэрч суув.
“Мэндүд” хэмээн уулзаж “Сайн байнад” гэж салдаг, “ханажийнав” гэж
баярласнаа илэрхийлдэг халимагууд 400 жил, 12 үеийг эх нутгаасаа хол
өнгөрөөсөн ч зүс царай монголтой ижил, хэл яриагаа марталгүй иржээ.
Боорцог, шгаа гэр /эсгий гэр/, алтн сюмэ /алтан сүм/ , бурхн багшэ
/бурхан багш/ гээд ярилцаад байвал хэл нэвтрээд байх боломжтой.
Харин
Кавказ хавиар нутагладагтаа тэр үү, үндэсний хувцас хунар, дуу, бүжгийн
хөдөлгөөнд нь уулынхны нөлөө ихэд туссан харагдана.
Д.ОЮУН