&#34Ролан Гаррос&#34-т шинэ аварга төрнө

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

&#34Ролан Гаррос&#34-т шинэ аварга төрнө

-Францын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд шинэ аварга төрнө-

Тавдугаар сарын 24-нд Парист эхэлсэн Францын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалын хагас шигшээд Сербийн Новак Жокович, Их Британы Энди Маррей, Францын Жо-Уильфред Цонга, Швейцарийн Стан Вавринка нар шалгараад байна. Тэднээс хамгийн өндөр амжилтыг дэлхийн манлай теннисчин Новак Жокович үзүүлээд байсан бөгөөд тэрээр 2012, 2014 онуудад шигшээд шалгарч байжээ. Тиймээс энэ жил тус тэмцээнд түрүүлэх магадлалтай теннисчинээр Новак Жокович нэрлэгдэж байна. Учир нь тэрээр лхагва гаригт болсон тоглолтод тус тэмцээнд есөн удаа түрүүлээд байгаа шороон талбайн хаан Испанийн Рафаэль Надалийг гурван сэтэд 7:5, 6:3, 6:1-ээр буулган авчээ.

Ийнхүү энэ жилийн "Ролан Гаррос"-ын шөвгийн наймаас алдарт Швейцарийн Рожер Федерер, Испанийн Рафаэль Надаль нарын шилдгүүд нутаг буцлаа. Мөн Азийн тэргүүн теннисчин Японы Кей Нишикори энэ оны хоёр дахь "Их дуулга"-д шөвгийн наймд үлдлээ.  

Шөвгийн наймд:

  • Сербийн Новак Жокович(1) – Испанийн Рафаэль Надаль(6) 7:5, 6:3, 6:1 
  • Их Британы Энди Маррей(3) – Испанийн Дэвид Феррер (7) 7:6, 6:2, 5:7, 6:1
  • Японы Кей Нишикори(5) – Францын Жо-Уильфред Цонга(14) 6:1, 6:4, 4:6, 3:6, 6:3
  • Швейцарийн Стан Вавринка (8) – Швейцарийн Рожер Федерер(2)  6:4, 6:3, 7:6

Хагас шигшээд:

  • Францын Жо-Уильфред Цонга(14) – Швейцарийн Стан Вавринка (8)
  • Сербийн Новак Жокович(1) – Их Британы Энди Маррей(3)

Эрэгтэйчүүдийн ангилалын хагас шигшээд шалгарсан теннисчид 450 мянган еврогийн мөнгөн шагнал хүртэж байгаа бол аваргын төлөө тоглох эрхийг авсан теннисчин нэмж 450 мянган еврог авах юм. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж