Сумын асуудлыг аймгийн түшмэд шийдэх болж байна уу?

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Сумын асуудлыг аймгийн түшмэд шийдэх болж байна уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Байнгын хороогоор дэмжээд явуулсан саналыг Хууль зүйн байнгын хороон дээр унагасан байна. Аймгийн төвөөсөө 400 км алсад байгаа суманд архи, согтууруулах ундааны зөвшөөрлийг аймгийн түшмэд өгөх нь.

Дүүрэг хар бор хамаг юмыг хийдэг атлаа нийслэлийн түшмэд архи, согтууруулах ундааны зөвшөөрөл олгох нь хаана, юу байгаагаа мэдэх юм уу гэж ярьж, санал гаргаад дэмжсэн. Ийм байдлаар хууль батлагдвал архидан согтуурахтай яаж тэмцэх юм ” гэсэн асуудлыг хөндөж байлаа.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж