&#34Азийн Манлайллын Чуулга Уулзалт&#34-ыг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

&#34Азийн Манлайллын Чуулга Уулзалт&#34-ыг зохион байгуулна

Харвардын Их Сургууль Монголд анх удаа "Азийн Манлайллын Чуулга Уулзалт"-ыг зохион байгуулах гэж байна.

Харвардын Их Сургуулийг төгссөн орон орны шилдэг удирдагчид улстөр, бизнес, хууль, эрүүл мэнд болон боловсролын салбарт тасралтгүй манлайлсаар байна.

Харвардын Их Сургуулийн Азийн төвөөс Азийн Манлайллын Санаачилга, Азийн Манлайллын Аялал зэрэг байгууллагуудын хамт жил бүр 21-р зууны эдийн засаг, технологийн цөм болж буй Азийн орнуудаар явж, тухай улс орнуудын улстөрчид, шилдэг бизнесменүүд, манлайлагч залуучууд болон тухайн сургуульд элсэн орох хүсэлтэй оюутан залуучуудтай уулзаж, технологи, боловсрол, эрүүл мэнд, төрийн бодлого, компаний засаглал зэрэг олон асуудлуудаар хэлэлцүүлэг явуулж, Харвардын их сургуульд заадаг хамгийн сүүлийн үеийн судалгаа дээр суурилсан, тэргүүлэх багш нарын хичээлүүдийг зааж, хөгжлийн асуудлуудаар санал бодлоо солилцдог билээ.

Харвардын Их Сургууль Монголд анх удаа “Азийн анлайллын Чуулга Уулзалт”-ыг 2015 оны 6 сарын 27-нд Чингис зочид буудалд “Investing Global Mind for Better Mongolia”уриан дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсад "Глобал Менежерүүдийн Нийгэмлэг" ТББ албан ёсоор хэрэгжүүлэх бөгөөд Монголын Бизнес Мэдээллийн сан www.mongolianbusinessdatabase.com дэмжин ажиллахаар боллоо.

Дэлхийн их, дээд сургуулийн салбарт тэргүүлэгч Харвардын Их сургуулийн төгсөгчид болох Харвардын Их сургуулийн ажилтнуудтай уулзалдах энэхүү сайхан боломжийг ашиглаарай.         

www.asia.beglobal.mn

Утас 77220002

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж