
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч халимаг хөгшидтэй нутгийн аялгуугаар хууч хөөрцгөөж жигтэйхэн амархан хэл нэвтэрч суув. “Мэндүд” хэмээн уулзаж “Сайн байнад” гэж салдаг, “ханажийнав” гэж баярласнаа илэрхийлдэг халимагууд 400 жил, 12 үеийг эх нутгаасаа хол өнгөрөөсөн ч зүс царай монголтой ижил, хэл яриагаа марталгүй иржээ. Боорцог, шгаа гэр /эсгий гэр/, алтн сюмэ /алтан сүм/ , бурхн багшэ /бурхан багш/ гээд ярилцаад байвал хэл нэвтрээд байх боломжтой.
Харин Кавказ хавиар нутагладагтаа тэр үү, үндэсний хувцас хунар, дуу, бүжгийн хөдөлгөөнд нь уулынхны нөлөө ихэд туссан харагдана.
Д.ОЮУН