Нэгдүгээр Петр хааны нэрэмжит хүн судлал, угсаатны зүйн музейд очиход Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц “Та нар минь зүрхээ чангал. Би ч номоо уншия. Энд аймаар зүйлс бий шүү” гэсэн юм. Музейн Монголын тасаг, сан хөмрөгт Монголын түүхтэй холбоотой хосгүй ховор эд өлгийн зүйлс, нийтэд дэлгэж байгаагүй хуучны гэрэл зургуудыг үзэж сонирхов.
Чингисийн үеийн мөнгөн гэрэгэ, бурхад, эмээл, хазаарын алт, мөнгөн тоног гээд олон сонин үзмэрийн зэрэгцээ Дамбийжанцан буюу Жа ламын толгой, мөн Жа лам өөрийн гараар туламлаж өвчсөн хүний дэлгэсэн арьс зэрэг байдаг ажээ. Харин толгой, арьс зэргийг үзүүлсэнгүй. Хаалттай фондод байдаг аж. Тэдгээрийг үзүүлэх байх гэсэндээ Д.Чойжамц хамба “Зүрхээ чангалаарай” гэсэн ажээ. Гэхдээ л хэдийгээр Монголын түүхэнд хамааралгүй ч хоёр толгойтой сиамын ихэр хүүхдийн араг яс, спиртэн уусмалд хадгалсан хүний гар, хөл зэрэг үзмэрүүд тэнд байсан юм.
Д.ОЮУН