Пэй Дуаньцин ахлагчтай Хятадын биологичдын баг үр хөврөлийн бус эсээс тулгуур эд эс гарган авах шинэ аргыг нээжээ. Энэ тухай тус улсын Шинжлэх ухааны академи мэдээлсэн байна.
Хятадын эрдэмтэд харьцангуй үр ашигтай аргаар “iPS” гэж нэрлэдэг тулгуур эд эсийг гарган авч сурчээ.
“iPS” тулгуур эс гаргах авах салбарт анх Японы эрдэмтэн Синья Яманака, Их Британийн биологич Жон Гердон нар 2012 онд Нобелийн шагнал хүртжээ.
Хийсэн судалгаа нь хорт хавдар болон чихрийн шижин өвчнийг эмчлэх аргыг боловсруулахад тус дөхөм болно гэж Хятадын биологичид найдаж байна.