Залгаатай байсан гар утасны цэнэглэгчээс болж Финландын нэгэн байшин галд шатсан хэрэг 2013 онд гарсан бөгөөд гал гарахаас сэргийлэх цэнэглэгч гаргахаар шийджээ.
Шинэхэн бүтээсэн “ASMO” гэгддэг зөөврийн төхөөрөмжийн цэнэглэгч нь ямар нэг төхөөрөмж холбогдоогүй үед автоматаар унтардаг болохыг Финландын радиогоор мэдээлжээ.
Уг цэнэглэгчийг үйлдвэрлэхэд бэлэн болсон бөгөөд энэ бүтээгдэхүүн нь дэлхий дээрх анхны ийм төрлийн бүтээл юм гэж зохион бүтээгч мэдэгдэв.
Бусад цэнэглэгч нь халж, өндөр температурт хүрснээр гал гардаг. “ASMO” цэнэглэгчийг залгаатай орхисон ч гэсэн гал гарах аюулгүй ажээ.
Уг бүтээгдэхүүний нэрийг гол зохион бүтээгч болох Асмо Салорантагийн нэрээр нэрлэсэн байна. Финландын хойд нутгийн Оулу хот дахь түүний бага насаа үдсэн байшин залгаатай байсан цэнэглэгчээс болж галд шатсан тэр үеэс уг бүтээлийг хийх санаа түүнд төрсөн байна.
Загварыг 2014 онд гаргаж, патентаа авчээ. Захиалга ихтэй байгааг тэрбээр дурдав.