УБТЗ захиргааны байраа цэцэрлэг болгоно

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

УБТЗ захиргааны байраа цэцэрлэг болгоно

Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг  олон улсын билетийн касс, олон улсын тээвэр зуучлалын төвийн байраа суллан 450 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулах шийдвэрийг 2015 оны 6-р сарын 1-нд гаргажээ.  Захиргааны нэг байрыг суллан цэцэрлэг болгох зардлыг “УБТЗ” ХНН 100 хувь гаргах бөгөөд улсын цэцэрлэг байх уу? төмөр замын цэцэрлэг байх уу? гэдгийг БСШУЯ шийдвэрлэх юм байна. БГД-т сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 13 мянга гаруй хүүхэд бий. Үүний 450 нь ирэх хичээлийн жилд суралцах цэцэрлэгтэй болох юм.

Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ын дарга Л.Пүрэвбаатар "Монголын ард түмэнд төмөр замчдын барьж буй ээлжит бэлэг энэ болж байна. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт элсэн суралцах боломж хомс байгаа энэ үед шаардлагагүй захиргааны байруудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлан суллах нь бусдад үлгэр дууриал болно гэдэгт итгэж байна. Бид цэцэрлэгийн зориулалтаар анх барьсан энэ мэт барилгуудыг 100 хувь засварлан, хамгийн сүүлийн үеийн тохижилттойгоор хүлээлгэн өгнө" гэдгээ амлалаа.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж