Гол сэжигтэн Заур Дадаев байцаагчдын дарамтан дор хэрэг хүлээсэн хэмээн мэдүүлгээсээ буцжээ
Оросын сөрөг хүчний лидерийн аллагад сэжиглэгдсэн Заур Дадаевын ээжийн гэрээс Борис Немцовыг буудсантай ижил буу олдсоныг “Известия” мэдээлжээ. Ингушет дахь Дадаевын ээжийн гэрт өнгөрсөн гуравдугаар сард нэгжлэг явуулах үеэр 9 мм-ийн Макаров гар бууг таван ширхэг сумны хамт олсон байна. Үүний зэрэгцээ Оросын мөрдөн шалгах албаныхан хэргийн газраас олдсон хурууны хээ гэх мэт эд мөрийн баримтыг сэжигтний гэр, автомашиныхтай харьцуулалт хийж байгаа аж.
Гэмт этгээд Борис Немцовыг буудсан зэвсгээ Большой Замоскворецкийн гүүрэн дээрээс гол руу шидсэн гэж Оросын мөрдөн байцаагчид үзэж буй. Гэхдээ шумбагчид голоос аллагын зэвсгийг олж чадаагүй юм.
Оросын сөрөг хүчний лидер Борис Немцовыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Кремлийн ойролцоох гүүрэн дээр буудаж хөнөөсөн билээ. Энэ хэрэгт Дадаев, Бахай, Ансон, Шадид Губарева, Тамерлан Эскерханов нарыг сэжиглэн баривчилжээ. Өөр нэг сэжигтэн Руслан Эмереев нь гадаад руу зугтсан аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Bignews2day.com