Украины нутагт сүйрсэн Малайзын МН17 нислэгийг хуучны “Бук” пуужингаар сөнөөсөн хэмээн Оросын “Алмаз-Антей” концернын тэргүүн Ян Новиков мэдэгджээ. Нидерландын мөрдөн шалгах багийнхны гаргасан дүгнэлтэнд үндэслэн Малайзын онгоцыг Донецк мужийн Зарощенское суурингийн орчмоос “Бук М1” пуужингаар оносон гэсэн дүгнэлтийг гаргаад байна.
298 хүнтэй Малайзын онгоц өнгөрсөн оны долдугаар сарын 17-нд сүйрсэн билээ. “Алмаз-Антей” концерны зэвсгийн шинжээчид Малайзын онгоцыг сөнөөсөн пуужин нь “Бук М1” системийн "9M38M1” гэдгийг тогтоосон байна. Тус концерн 1999 оноос энэ төрлийн пуужин үйлдвэрлэхээ зогсоосон боловч Укрианд 100 гаруй ширхэг байгаа гэжээ.
Малайзын онгоц сүйрэх үед Зарощенское орчим Укрианы армийн хяналтанд байсан хэмээн Оросын цэргийн албаныхан мэдэгдсэн юм. Харин Киевийн засгийн газар Зарощенскоег Оросыг дэмжигч салан тусгаарлагчид эзэлсэн байсан хэмээн маргажээ.
Үүний зэрэгцээ Малайзын онгоцыг Украины армийн Су-25 байлдааны онгоц буудаж сөнөөсөн гэх таамгийг үгүйсгэхгүй байна.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА