Дутуу нойр хүүхдийн аашийг эвддэг

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Дутуу нойр хүүхдийн аашийг эвддэг

Шөнө муу унтсан хүүхэд найзуудтайгаа муудалцаж, бүдүүлэг ааш гаргах магадлал харьцангуй өндөр байдгийг туршилт баталлаа. Дутуу нойртой хоносон жаалууд өдрийн турш нойрмоглон ядарч түүнээсээ үүдэн муухай аашилдаг байна. Мичиганы их сургуулийн эрдэмтдийн судалгаа дутуу нойр яваандаа хүүхдийн үндсэн зан байдалд ч нөлөөлж болохыг сануулав.


Ялангуяа шөнө хурхирдаг хүүхдүүд тайван сайхан амарч чаддаггүй гэнэ. Түүнээс гадна гэр доторх орчин, тэр дундаа өнөөгийн хэт орчин үежсэн, технологийн дэвшилд дөрлүүлсэн амьдралын хэв маяг хүүхдийн амарч нойрсоход сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг дээрх эрдэмтэд онцгойлон анхааруулж байгаа юм. Унтлагын өрөөн дэх зурагт, гар утас, компьютер бөх нойрсоход садаа болдог. Иймэрхүү хэрэгслийг унтлагын өрөөнөөс гаргахыг зөвлөж байна. Сургуулиас өмнөх насны хүүхэд шөнө 11-13 цаг, харин сургуулийн насны багачууд 10-11 цаг тайван унтаж амарч байх шаардлагатай гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж