ХМТ Блаттерийг мөрдөж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

ХМТ Блаттерийг мөрдөж эхэлжээ

Йозеф Блаттер

Фото: www.globallookpress.com

Тав дахь удаагаа FIFA-гийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Йозеф Блаттер ердөө дөрөв хоногийн дараа буюу өчигдөр Цюрих хотноо яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж, ерөнхийлөгчийн тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа. Тэрбээр Гүйцэтгэх хороонд хандан, өөрийн залгамжлагчийг тодруулахын тулд тус байгууллагын ээлжит бус конгрессийг зарлан хуралдуулахыг хүсчээ. Гэхдээ шинэ ерөнхийлөгч сонгогдтол Блаттер ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч байх аж.

Холбооны мөрдөх товчоо (ХМТ) АНУ-ын  Прокурортой хамтран Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Йозеф Блаттерийн уг албан тушаалд ажилласан хугацаандаа явуулсан үйл ажиллагааг шалгаж эхэлсэн тухай ABC News телевиз мэдээллээ.

"Швейцарийн иргэн Блаттерын эсрэг албан ёсны ял тулгаагүй, тэр мөрдөн байцаалтын биет болж байгаа" гэдгийг Холбооны мөрдөн товчоо онцолсон байна.

“Хөлбөмбөгийн ертөнцөд гарсан дуулианы улмаас олон хүн өөрийгөө аврахыг оролдож, болсон бүх хэрэг явдлын хариуцлагыг ерөнхийлөгчдөө тохохыг  хичээж байна” хэмээн эх сурвалж онцолжээ.

Швейцарийн Ерөнхий прокурорын газраас Блаттераас авлигын хэргээр мэдүүлэг авахыг үгүйсгэсэнгүй. “Бид нэрийг нь зарлаагүй хэсэг бүлэг хүмүүсийн эсрэг эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт явуулж байгаа. Тиймээс энд Блаттерийн статус огт хамаагүй. Түүний албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон асуудал нь хэрэг нээхэд нөлөөлөхгүй” хэмээн Прокурорын албанаас мэдэгджээ.

Мягмар гаригт тодорхой болсноор, FIFA-гийн хоёр өндөр тушаалтан болох Холбооны дэд ерөнхийлөгч Жек Уорнер, Хойд ба Төв Америк, Карибийн бүсийн орнуудын холбоодын эвслийн дэд ерөнхийлөгч Николя Леос нарыг Интерполоор хайж эхэлснийг зарлажээ.


Сануулахад, Өмнөд Африкт ДАШТ явуулах боломжийг олгохын тулд Уорнер ӨАБНУ-ын Засгийн газраас 10 сая ам.долларын хахууль авсан гэж АНУ-ын  Ерөнхий прокурор Лоретта Линч мэдэгдээд байгаа ч FIFA-гийн дэд ерөнхийлөгч асан үүнийг үгүйсгэж байгаа билээ.

Тавдугаар сарын 28-ны өдөр Уорнерыг Тринидада Тобаго улсын  цагдаагийн газарт сайн дураар ирсэн гэсэн мэдээлэл цацагдсан бөгөөд Шүүхийн шийдвэрээр түүнийг 2,5 сая ам.долларын барьцаагаар суллажээ. Уорнер долдугаар сарын 9-ний өдөр шүүх хуралд ирэх ёстой.

Цюрих хотноо тавдугаар сарын 27-ны өдөр FIFA-гийн хэд хэдэн өндөр албан тушаалтнуудыг баривчилсан. Тэдний дунд FIFA-гийн дэд ерөнхийлөгч нар, Гүйцэтгэх хорооны гишүүн болох Жеффри Уэбб, Эухенио Фигередо, мөн Эдуардо Ли, Хулио Рока, Костас Таккас, Рафаэль Эскивель, Хосе Мария Марин нар багтсан байв.  Түүнчлэн бусад албан тушаалтнууд болон хэд хэдэн компанийн удирдлагад ял тулгаж байгаагийн дунд Жек Уорнер,  Николя Леос нар багтаж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж