ФИФА-гийн ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өглөө

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

ФИФА-гийн ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өглөө

Тавдугаар сарын 29-нд болсон Олон улсын хөлбөмбөгийн холбоо буу ФИФА-гийн 65-р Их хурлаас тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Йозеф Блаттер өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохоор болсон талаар өчигдөр /06.02/ мэдэгджээ.

Тэрбээр холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөх болсон шалтгаанаа "Өнгөрсөн долоо хоногт болсон ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө би хөлбөмбөгийн төлөө дахин хүчин зүтгэх боломж надад үлдсэн гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Гэхдээ ФИФА-гийн бүтцэд өөрчлөлт хэрэгтэй гэж би бодлоо. Тиймээс энэ шийдвэрийг гаргаж, бүх эрх мэдлээ хүлээлгэн өгөх шуурхай хурал зарлахаар боллоо" гэж тайлбарлажээ.

Блаттерийн ажлаа өгч буй шалтгааныг олон талаар тайлбарлаж байгаа ч түүнийг шахалт, дарамтанд орсон байх магадлалтай гэж олонхи мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

"Блаттер авлига авсан, мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдээгүй, түүнийг шалгах, байцаах үйл ажиллагаа явагдахгүй  тул өөрийн хүсэлтээр огцорч байгаа нь ФИФА-г тойрсон дуулианд хамааралгүй" гэдгийг зарим хэвлэлүүд бичиж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж