Өмнөд Солонгосын экспорт эрс буурлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын экспорт эрс буурлаа

 

Өмнөд Солонгосын экспортын хэмжээ тавдугаар сард жилийн дүнгээр тооцвол, 10,9 хувиар хувиар унан 42,39 тэрбум ам.долларт хүрэн буужээ гэдгийг тус орны Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны урьдчилсан мэдээнд өгүүлжээ.

 

MarketWatch бичсэнээр энэ уналт нь таван сар дараалан үргэлжилж байгаа гэнэ. Дөрөвдүгээр сард экспорт 8 хувиар унасан байжээ. Импорт нь өнгөрсөн сард 15,3 хувиар унан 36,07 тэрбум ам.доллар болсон ба өмнөх сард 17,8 хувийн уналтыг харуулж байсан байна.  

Гадаад худалдааны тэнцвэр нь тавдугаар сард өмнөх сараас 8,5 тэрбум ам.доллараас 6,32 тэрбум ам.доллар хүртэл багасчээ. Гадаад худалдааны эргэлтийн эерэг үзүүлэлт хоёрдугаар сараас хойш хадгалагдаж байна.

 

Өмнөд Солонгосын Төв банк гэнэтхэн бодлогын хүүгээ бууруулсан гэж The Wall Street Journal бичсэн. РЕПО гэх үнэт цаасыг эргүүлэн худалдахаар авсан долоо хоногийн ажиллагааны дүнгээр бодлогын ханшийг жилийн хоёр хувиас 1,75 хувь болгон дээд хэмжээгээр буулгасан байна.  Зорилго нь эдийн засгийн өсөлтийг хурдасгах, инфляцийг барих явдал юм.

 

Тус улс Хятадын байгуулсан Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын Азийн банкинд элсэхээр бэлтгэж байна. АНУ энэхүү банкинд нэгдэхгүй байхыг холбоотнууддаа урилаад байгаа билээ. Франц, Герман, Их Британи, Итали зэрэг Америкийн холбоотнууд Азийн банкинд нэгдэх хүсэлтээ гаргаад байгаа юм.  

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж