Евро бүсийн хоёр дахь том эдийн засгийн хөдөлмөрийн зах зээлийн байдал улам муудсаар байна. 2015 оны дөрөвдүгээр сард ажилгүйчүүдийн тоо 3,53 сая хүн болжээ.
Энэ тухай ерөнхий сайд Мануэль Вальст тус орны Хөдөлмөрийн сайд Франсуа Ребсамен илтгэсэн байна.
Сайдын мэдээлснээр, ажилгүй францчуудын тоо 2015 оны дөрөвдүгээр сард 0,7 хувиар буюу 26,2 мянган хүнээр нэмэгджээ. Нийт ажилгүй иргэдийн тоо 3,536 саяд хүрсэн гэв.
Эдийн засагчид, Францын эдийн засгийн өсөлт дунджаар 1,3–1,5 хувь байхад ажилгүйдлын төвшин буурч эхлэнэ гэж үзэв. Ажилгүйдлын төвшин ийнхүү өссөн нь Франсуа Олландын Засгийн газарт ноцтой цохилт болно хэмээн тэд хэлж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР