МАН ирэх жилийн УИХ-ын сонгуулиа “Ардчиллаар” чимэхээр шийдэв бололтой, баримтат кино хийлгэж эхэлсэн байна. 1990 онд эхэлсэн цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ганц Ардчилсан намынханд хамаатай юм биш, одоогийн МАН буюу МАХН-ынханы мэргэн ухаанаар бий болсон зүйл гэсэн утга агуулгатай баримтат кино бүтээж байгаа аж. Жил бүр Ардчилсан намынхан Ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэж, идэр есийн хүйтнээр хэрхэн ардчилсан хувьсгалыг эхлүүлж, Улстөрийн товчооныхонтой нүүр тулж байснаа дурсдаг. Амаргүй хүнд үеийн ард ухаан зарж гарсныг түүхэн үйл явдал гэрчилдэг.
Харин МАН-ынхан түүхэн гавьяанаас хуваалцахгүй бол бүдэгрээд, жижигрээд байгаа бололтойдог шүү.
Ер нь МАН-ынхан сонгуулийн бэлтгэлээ өргөн хүрээнд хамруулж байж мэдэх нь. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нь сайдынхаа хамтаар Чингисийн талбайд цуглан тагтаа нисгэсэн нь сонгуулийн угтал болгож, бэлтгэж байгаа аяны шторкны зураг авалт юмдаг уу даа.
Амралтын өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нь Төв аймагт очиж, Су.Батболдын адуу малтай “ноцолдож” салхилсан гэх.
Удахгүй хаврын чуулган завсарлаж наадам болохоор бөхчүүд дагуулж аваад л “нисгээд” эхлэх байх даа.
Г.ХОРОЛ