“Баянгол” зочид буудлын ард баригдаж буй барилгад гал гарч буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү галыг унтраасан эсэхийг нийслэлийн Онцгой байдлын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Х.Бурмаагаас тодруулахад “Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт буюу Нэгдүгээр дунд сургуулийн хажууд баригдаж буй барилгад хөөцөнцөр шатсанаас ийнхүү гал гарсан. Галын дуудлага 17.49 цагт ирж нийслэлийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллан одоогоор галыг бүрэн унтраагаад байна” гэх мэдээллийг өглөө.
Д.ЖАРГАЛ