Хүүхдийн баярын өдөр 98 хүүхэд төөрчээ

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баярын өдөр 98 хүүхэд төөрчээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр Чингисийн талбай, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болсон арга хэмжээний үеэр эцэг, эх, асран хамгаалагчаасаа 98 хүүхэд төөрсөн байна. Цагдаагийн алба хаагчид энэ өдөр өндөржүүлсэн бэлэн байдалд шуурхай ажилласны үр дүнд төөрсөн хүүхдүүдийг эцэг эхэд нь олж хүлээлгэн өгчээ.

Мөн цагдаагийн байгууллагаас өчигдөр/06.01/ архи хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон 125 хүнийг саатуулан, хулгайлах хоёр, бусдын бие махбодид гэмтэл учруулсан хоёр, танхайрсан гурав гээд нийт найман гэмт хэргийг илрүүлжээ.

Д.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж