УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн нэрэмжит хангайн бүсийн аймгуудын багийн аварга шалгаруулах 5 дах удаагийн тэмцээн тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод боллоо.
Тус тэмцээнд Өвөрхангай, Өмнөговь, Булган, Баянхонгор аймгуудын 10 багийн нийт 120 шатарчин оролцсоноос нэгдүгээр байрт Өвөрхангай, хоёрдугаар байрт Өмнөговь, гуравдугаар байрт Булган аймгийн баг шалгарав.
Тэмцээний хаалтын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Өвөрхангай аймгийн засаг дарга Б.Тогтохсүрэн, Өвөрхангай аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга Ж.Жанцандорж, Монголын шатрын холбоог төлөөлж Их мастер Б.Гүндаваа нар оролцлоо.
Б.ЭНХ